Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ маргаашаас бүх нислэгээ зогсоохоор боллоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 25 секунд

ОХУ-ын засгийн газар тус улсаас гарах болон орох бүх олон улсын нислэгийг зогсоох шийдвэр гаргажээ. Үүнд ердийн болон захиалгат нислэгүүд бүгд багтаж байгаа аж. Уг хориг Баасан гарагийн шөнө дундаас эхлэн хэрэгжих бөгөөд хэзээ хүртэл гэдэг нь тодорхойгүй байна.

Харин гадны улсаас эх орондоо ирэх иргэдийг тээвэрлэн авчрах нислэгийг л зөвхөн зөвшөөрөх юм байна. Лхагва гарагт ОХУ-д коронавирусийн халдварын 163 шинэ тохиолдол илэрч, нийт тоог нь 658 болгосон нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн бололтой.  Энэ нь анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш хугацаанд нэг өдрийн дотор илэрсэн хамгийн өндөр тоо юм.

Өчигдөр мөнтус улсад коронавирусийн халдвараар өвчилсөн хоёр хүн нас барсан нь эндэгдлийн анхны тохиолдол болжээ.

ОХУ гуравдугаар сарын эхнээс Европын Холбооны орнууд руу хийдэг нислэгүүдийнхээ тоог бууруулаад байсан юм. Саяхан Оросын хууль тогтоогчид коронавирусийн хөл хорионы дэглэмийг зөрчсөн иргэнд хатуу шийтгэл оноох хуулийн төсөл санаачилжээ. Үүнд долоон жил хүртэл хугацаагаар шоронд хорих шийтгэл багтсан байна.

Эх сурвалж: Reuters

YouTube видео дүрсээ SD чанартай эхлүүлдэг боллоо
YouTube видео дүрсээ SD чанартай эхлүүлдэг боллоо
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга