Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

YouTube видео дүрсээ SD чанартай эхлүүлдэг боллоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 19 секунд

Өнөөдрөөс эхлэн YouTube платформ өөрийн бүх видеог SD буюу Standard Definition чанартайгаар эхлүүлдэг болгожээ. Учир нь дэлхийн хүн амын бараг гуравны нэг нь коронавирусийн тахлын улмаас гэртээ хоригдож, интернэтийн хэрэглээ хэт нэмэгдсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна.

Гэхдээ “default” буюу эхлэх тохиргоо нь SD горим байгаа ч хүмүүс видео дүрсийг HD (High Definition) горимд механикаар шилжүүлэн үзэж болох ажээ.

Өнгөрсөн долоо хоногт YouTube платформ зөвхөн Европ тивийн хэрэглэгчдийнхээ видеоны чанарыг бууруулах шийдвэр гаргаж байсан бол өнөөдөр дэлхий даяар үйлчлэх шийдвэрээ гаргаж байна. Гэхдээ энэ шийдэл бүс нутаг тус бүрээр ээлжлэн нэвтрэх тул бүрэн хэрэгжих хүртлээ хэд хоногийн хугацаа шаардах ажээ. Өнгөрсөн долоо хоногт Netflix, Apple, Facebook компаниуд мөн Европ тивийн хэрэглэгчдэд үзүүлэх видео дүрснийхээ чанарыг бууруулсан нь тус тивд олон сая хүн хөл хорионы дэглэмд шилжсэнтэй холбогдуулан интернэт урсгалын ачааллыг багасгах ижил зорилготой байсан юм.
Буриадад Ковид-19  халдварын эхний хоёр тохиолдол бүртгэгдлээ
Буриадад Ковид-19 халдварын эхний хоёр тохиолдол бүртгэгдлээ
 
Л.Энх-Амгалан: Хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 814, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 263 хүүхэд байна
Л.Энх-Амгалан: Хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 814, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 263 хүүхэд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.