Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: “Оюутолгой“-н ТУЗ-д ажиллаж байгаа гурван хүн жилийн 280 сая төгрөгийн цалинтай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

АН-ын бүлгээс мэдээлэл хийж байна. АН-ын гишүүн С.Одонтуяа "Оюутолгойн гэрээг сайжруулах асуудлыг АН-ын бүлэг дэмжиж байгаа. Гэрээнд алдаатай оноотой зүйл бий. Үүнийг мэргэжлийн, ажлын хэсгийн хүмүүс гаргаж байгаа байх. Бүх зүйлийг АН руу чихэж болохгүй. АН сая ярилцаад нэг чухал санал гаргасан. Тодруулбал, Оюутолгой компанийг компанийн хууль, дүрэм журмаар нь ажиллуулмаар байна. Учир нь Оюутолгой компанийн ТУЗ-д гурван хүн, "Эрдэнэс Оюутолгой", "Эрдэнэс Монгол"-д тусдаа хүмүүс суугаад байна. Хоёр салангид ажиллаад байхаар яаж нэгдмэл явах юм бэ" гэлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Оюутолгойн ТУЗ-д суугаа Монголын гурван гишүүн жилдээ 100 мянган долларын цалинтай буюу жилдээ 280 сая төгрөг юм билээ. Тус компанид ажиллаж байгаа хүмүүсийн 95 хувь нь монголчууд. Цалингаа хэлэхгүй нууц байгааг ажлын хэсгийнхэн хэлж байна" гэлээ.

Сануулахад, "Оюу толгой" компанийн ТУЗ-д "Аспайр майнинг" компанийн гүйцэтгэх захирал Зундуйсүрэнгийн Ган-Очир, "J.P Morgan"-д татварын аналистаар ажиллаж байсан Э.Баясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар ажилладаг билээ.

Их мастер Б.Мөнгөнтуул чансаагаа ахиулав
Их мастер Б.Мөнгөнтуул чансаагаа ахиулав
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.