Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Өвлийн олимп болтол Эрээн хот хилээ нээхгүй гэдэг нь ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан Эрээний хил хаагдсан. Одоогоор хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа юм. Эрээн хилээ хааснаас үүдэж, манай улс нарийн ногоо, тариур, эм хангамж болон бусад бараа бүтээгдэхүүний хомстолд ороод буй.

Харин өнгөрсөн амралтын өдрүүднд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин “Өвлийн олимп болтол Эрээн хот хилээ нээхгүй" гэсэн мэдээлэл өгсөн талаарх мэдээлэл цацагдаад байсан.

Тэгвэл уг мэдээлэл нь ташаа бөгөөд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингийн яриаг гуйвуулсан хэмээн ГХЯ-гаас мэдэгдлээ.

Тодруулбал, Гадаад харилцааны сайд Б.Мөнхжин "Гадаад улс ямархуу шийдвэр гаргах, цаашид хэрхэх эсэхийг өмнөөс нь хэлэхэд хэцүү. Тухайн улсын дотоодын халдварын нөхцөл байдал зэргээс маш их зүйл шалтгаална. Халдвараа хяналтад авчихбал хилийн хязгаарлалтуудаа багасгаж, хэвийн байдалд шилжих нөхцөл үүсч болно. Бусад улсуудад хэн их худалдан авалт хийж, нөөцлөх нь аль аль талдаа сөрөг үр дагавартай байдаг болохыг өмнөх жилийн хугацаанд харлаа шүү дээ. Тэгэхээр бараа бүтээгдэхүүнээ хэт их нөөцлөх хэрэггүй л гэж хэлье" хэмээн ярьжээ.

НЭМГ: Хүндэвтэр хүмүүсийн тоо буурсан хэдий ч нэн хүнд өвчтөний нэмэгдсэн
НЭМГ: Хүндэвтэр хүмүүсийн тоо буурсан хэдий ч нэн хүнд өвчтөний нэмэгдсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд