Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын үүрэн телефоны “Зэт Ти И” компани хээл хахуулийн хэрэгт шалгагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд


Түлхүүр мэдээлэл: 

  • Хятадын үүрэн телефоны “Зэт Ти И” компани дэлхийн зах зээлд давуу байдал олохын тулд гадаадын албан хаагчид авлига өгсөн хэрэгт сэжиглэгдэж байна
  •  Хятадын ХуаВэй компаний өрсөлдөгчдийн нэг юм
  • 2017 онд мөн хууль бус үйл ажиллагаа явуулж байсан.

Хятадын үүрэн телефоны “Зэт Ти И” компани нь дэлхийн зах зээлд давуу байдал олохын тулд гадаадын албан хаагчид авлига өгсөн хэрэгт сэжиглэгдэн АНУ-ын Хууль зүйн яаманд шалгагдаж байгаа талаар ЭнБиСи агентлаг мэдээллээ.

“Зэт Ти И” компани нь дэлхийн хамгийн том харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Хятадын ХуаВэй компаний өрсөлдөгчдийн нэг юм. ХуаВэй компани нь өнгөрөгч 5 дугаар сараас хойш АНУ-ын Худалдааны яамны аж ахуйн нэгжийн жагсаалтад байгаа бөгөөд уг жагсаалтад орсноор АНУ-ын компаниуд тус компанид бараа болон технологи худалдахыг хориглосон гэсэн үг юм. 

 Дэвсгэр мэдэээлэл: Хууль зүйн яамны хэвлэлийн төлөөлөгч болон тус компаниас хараахан тайлбар хийгээгүй байна. “Зэт Ти И” компани нь АНУ-ын хориг арга хэмжээнээс зайлсхийх зорилгоор америк тоног төхөөрөмжийн бүрдлийг худалдан авч, угсарч хууль бусаар Иран руу тээвэрлэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсоны дараагаар гэм буруутайгаа 2017 онд хүлээн зөвшөөрч 900 орчим сая долларыг төлж байсан.

Эх сурвалж: https://www.reuters.com

 

 

Өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна
Өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна
 
С.Цэнгүүн: Эдийн засгийн үр өгөөжгүй төсөл гэдгийг хэлсээр байтал бид буруу зүйл хийж болохгүй
С.Цэнгүүн: Эдийн засгийн үр өгөөжгүй төсөл гэдгийг хэлсээр байтал бид буруу зүйл хийж болохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.