Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутгуудад хээрийн түймэр гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 55 секунд

Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн нутгуудад өнгөрөгч 10 дугаар сарын 28-ний өдөр хээрийн түймэр гарчээ. Бүртгэгдсэн хээрийн түймрийн талаар тодруулбал,

  • Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Сөдийн худаг” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 дугаар сарын 28-ны өдрийн 03:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 13:40 цагт унтраасан. Уг гал түймэрт 1400 га талбай шатсан байна.
  • Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Тариалант багийн “Хуурайн даваа” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 дугаар сарын 28-ны өдрийн 13:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 16:35 цагт унтраасан. Уг гал түймэрт 30 га талбай шатсан.
  • Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Усан хөл” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 дугаар сарын 28-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 19:20 цагт унтраасан. Уг гал түймэрт 4500 га талбай шатжээ.
  • Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн “Үүдийн жаран” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 дугаар сарын 28-ний өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 21:25 цагт унтраасан. Уг гал түймэрт 12500 га талбай шатсан.
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын Хар чулуут багийн “Хархираан-Эх” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 дугаар сарын 28-ны өдрийн 15:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, 18:50 цагт унтраасан. Уг гал түймэрт 150 га талбай шатсан аж.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана
 
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.