Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамтран амьдрагч эмэгтэйгээ хутгалж, хөнөөгөөд хэргийн газраас зугтжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 40 секунд

Өчигдөр буюу аравдугаар сарын 28-нд хамтран амьдрагч эмэгтэйгээ хутгалж, хэргийн газраас зугатаасан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Астра вилла хотхоны 207-р байрны гадаа хүн халдлагад өртсөн байна, юу болсон нь мэдэгдэхгүй, хувцас нь урагдаж цус болсон эмэгтэй хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл аравдугаар сарын 28-ны өдрийн 23:44 цагт иржээ. Мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид хэргийн газарт очиж шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Шалгалтын ажиллагаагаагаар тус байранд түр оршин суух 24 настай, эмэгтэй Б гэгчийг хамтран амьдрагч болох 35 настай, эрэгтэй Ч гэгч нь согтуурсан үедээ цээжин тус газарт нь 2 удаа хутгалж, биеийн бүх хэсэгт 28 тооны хутганы шархтай, амь насыг нь хохироон хэргийн газрыг орхиж зугатаасан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон аж. Гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээд Ч гэгчийг шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд олж тогтоон саатуулан тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Урьдчилсан байдлаар холбогдогч нь амь хохирогчтой таарамжгүй харилцаатай байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Гэрээ хэлэлцээр хийхэд авлига авах ямар ч боломжгүйг Х.Нямбаатар ухаарсан байх
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Гэрээ хэлэлцээр хийхэд авлига авах ямар ч боломжгүйг Х.Нямбаатар ухаарсан байх
 
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.