Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Зоригт: Андлалын хөшөөний хандивыг “Мөнхчулуун сан“-гийн дансаар цуглуулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Хэнтий аймгийн Батноров сумын Хөхүүрийн хөндий гэх газарт 2017 онд "Андлалын өргөө" цогцолбор барихаар 1.9 тэрбум төгрөг төсөвлөж, ажил нь эхэлсэн ч бүтэлгүй болсон. Бүтээн байгуулалтын явцад зохиогчийн эрхийн маргаан гарч, улмаар өнгөрсөн наймдугаар сард Андлалын хөшөөг нураасан юм.

Энэ нь ард олны дунд маргаан дэгдээгээд байсан юм. Харин тухайн хөшөөг нураасны дараа "Бидний цөөхөн Монголчууд" төслийн санаачлагч М.Зоригт өмнөх Андлалын өргөөний суурин дээр аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар хандивын аян зохион байгуулж өнөөдрийн "Андлалын өргөө" боссон юм. Харин тухайн хөшөө цогцолбор богино хугацаанд түргэн шуурхай боссон хэдий ч хэр хэмжээний өртөг мөнгөнд босон гэдэг нь одоогоор ил болоогүй байна. Энэ асуудал дээр зарим иргэд ямар мөнгөөр босов хэмээн хардах ч тохиолдол гарч байна.

Энэ талаар М.Зоригт “Энэ Андлалын хөшөөний зураг төслийг манай Сүхбаатарын залуу, уран барималч Очирболд ямарч үнэ төлбөргүй хийж өгсөн. Ер нь бусад ажлууд ч ийм л зарчмаар явсан. Бидний цөөхөн Монголчууд төсөлд хэрэглэгддэг "Ядамын Мөнхчулуун сангийн дансыг олон нийтэд зарласан. 8 настнаас 80 настан хүртэл тав, 10 мянган төгрөг хүртэл шилжүүлсэн. Өнөөдрийг хүртэл хандивын цуваа үргэлжилсээр байна. Тиймээс хандив өгсөн хүмүүсийн нэрийг ч гэсэн мөнхөлмөөр ч юм шиг. Энэ цогцолбор ингээд дуусахгүй цаашаа үргэлжлэх юм байна. Хандивын аянг битгий зогсоогоорой” гэлээ.

Харин энэхүү хөшөө яг хэдэн төгрөгийн төсвөөр боссон талаар Хэнтий аймгийн ЗДТГ-ын холбогдох албаны хүмүүсээс асуусан боловч мэдэх хүн байгаагүй юм.

С.Сувдансондор

МОНГОЛ БАНК: Крипто валютад хөрөнгө оруулсан бол хэзээ нэгэн цагт алдах нь тодорхой
МОНГОЛ БАНК: Крипто валютад хөрөнгө оруулсан бол хэзээ нэгэн цагт алдах нь тодорхой
 
ЭХЭМҮТ: Манайх хугацаа дууссан эм худалдаж авдаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна
ЭХЭМҮТ: Манайх хугацаа дууссан эм худалдаж авдаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.