Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖЯ: “Андлалын өргөө“ хөшөөний тог болон дэд бүтцийн асуудал хоёр тэрбум төгрөгтэй хамааралгүйгээр хийгдсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 53 секунд

"Андлалын өргөө" хөшөөг нураасантай холбогдуулан БОАЖ-ын сайд Ц.Уртнасан мэдээлэл өглөө. Тэрбээр "Зохиогчийн шавь нартай нь ярилцсан хэдий ч оюуны өмчийн эзэн хянаж болохгүй хүндрэл үүссэн. Гүйцэтгэл бүрэн хийгдэж дуусаагүй байхад, зохиогчийн гэр бүлээс зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байх хүсэлт гаргасны дагуу нураахаар шийдвэрлэж байна. Учир нь уг ажлын бүтээн байгуулалтад хийгдэж байхад зураач нь бурхан болсон. Тиймээс энэ ажил цаашид хийгдэх боломжгүйд хүрч байна. Өөрөөр хэлбэл, "Андлалын өргөө" хөшөөг давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж нурааж байна. Улмаар "Андлалын өргөө" хөшөөг барьсан "Хос санаа" ХХК улсын төсөвт 1.9 тэрбум төгрөгөө шилжүүлсэн. Мөн барилгын хог хаягдлыг устгах гэрээ хэлэлцээрийг хийсэн бөгөөд орон нутаг нь үүссэн хогийг бүрэн устгах юм. Харин дахин ашиглах төмөр болон хаягдлыг орон нутаг өөрсдөө шийдээд зохицуулна" гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Цар тахлын хүнд үед "Хос санаа" ХХК шууд 1.9 тэрбум төгрөгийг улсын төсөвд тушаасан нь ард нь улстөрчид бий юу гэх хардлагыг дагуулж байна. Мөн тус компани нь барилга барих зөвшөөрөлгүй юм билээ. Ямар тендерээр хэрхэн яаж шалгарсан юм бол?

-Тус компанийг гурван тал гэрээгээр үнэлгээний комисс байгуулагдаж, 2018 онд шалгаруулсан байдаг. Гэрээний явцад гарч байгаа гүйцэтгэлийн хяналтыг гурван тал гэрээгээр Хэнтий аймгийн орон нутаг хариуцахаар тусгагдсан байсан. 1.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус компани хэрхэн яаж гаргасныг бид мэдэхгүй.

-Барилгаас гадна зам засвар, тог гээд их хэмжээний мөнгө зарцуулагдсан. Энэ төсөв хаанаас гарав?

-Монгол Улсад аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажил хийгдэж байсны нэг нь "Андлалын өргөө" хөшөө байсан. Гүйцэтгэлийн явцад гарсан алдаа, зөрчлийг арилгуулахаар ажиллана. Тог болон дэд бүтцийн асуудал нь аялал жуулчлалын хөгжүүлэх чиглэлээр дараа дараагийн бүтээн байгуулалтад дэд бүтцийг шийдэх нь зүй ёсны хэрэг байсан. Энэ нь үндсэн төсөв болон хоёр тэрбум төгрөгтэй хамааралгүйгээр хийсэн.

18 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины хэргийг илрүүллээ
18 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины хэргийг илрүүллээ
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.