Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МХЕГ: 50 тун вакцин устгасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 4 секунд

МХЕГ-аас дараах мэдээллийг хүргүүлж байна.

Улсын хэмжээнд нийт 304 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 44.908 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 204 объектын 58.889 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар халдваргүйжүүлэх бодисын хангамж хүрэлцээгүй дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна.

Вакцинжуулалт:

Улсын хэмжээнд вакцинжуулалтын 1 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд зөрчил дутагдал илрээгүй, дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл бүртгэгдээгүй, 50 хүн тун вакцины устгал бүртгэгдсэн байна.

Хилийн хяналт шалгалт:

Улсын хилээр 454 тээврийн хэрэгслээр орсон 919 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийж, энгийн горимоор нэвтэрсэн 380 зорчигчоос коронавируст халдвар илрүүлэх ПГУ шинжилгээ авч нэвтрүүллээ. Улсын хилээр гарсан 455 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, 993 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийсэн байна.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 27 аж ахуйн нэгжийн 1346.4 тн түүхий эд, бараа бүтээгдэхүүн (909.7 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 60 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 73 кг эм эмнэлэгийн хэрэгсэл, 162.8 тн гоо сайхан ахуйн бараа зэрэг) импортлогдсоныг хилийн хяналтад хамруулан, хилээс чөлөөлсөн байна.

Лабораторийн шинжилгээ:

Улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 720 дээж хүлээн авч, 150 дээжийн шинжилгээний хариу гарсан байна. Удирдамж, улсын байцаагчийн өгсөн Орчны усны шинжилгээний 10, Албан хүсэлтээр ирүүлсэн Орчны шинжилгээний 5, Эм, биобэлдмэлийн бүтээгдэхүүний 2, нийт 17 дээж шаардлага хангаагүй байна.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, корновируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийж нийт 132 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулав. Шалгалтаар Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн 16 зөрчил, дутагдлыг илрүүлж, таван зөрчлийг газар дээр нь арилгуулж, шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Оршуулах үйл ажиллагаа:

Улсын хэмжээнд Коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан болон сэжигтэй 5 цогцос оршоох үйл ажиллагаа, 390 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж, ажилтнуудын хамгаалах хувцас зааврын дагуу тайлахад мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.

Чуулган: УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна
Чуулган: УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.