Ардчилсан нам эв нэгдлийн хурлаа ирэх сарын 5-нд хийхээр товложээ. Энэ талаар АН-аас мэдээлэл хийж байна.
АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн "Зөвшилцөх, нам нэгдсэн байдалд хүрэх, нэг даргатай болох чиглэлээр нөхөн сонгуулиас ч өмнө ажлын хэсгүүд гараад ажиллаж байсан. Нөхөн сонгуулийн сурталчилгааны үеэр хоёр талууд буюу М.Тулгат, О.Цогтгэрэл нар уулзаж ярилцсан. Намын гишүүд бүгд их хурлаа хийх талаар нэгдсэн байр суурьтай байгаа. 11 дүгээр сарын 5-нд АН-ын нэгдсэн их хурлаа хийхээр ярилцаж байна. Өмнөх их хурлууд бэлтгэл муутайн улмаас цуцлагдах, үр дүнд хүрэхгүй байх тохиолдлууд гарсан. Энэ удаа маш сайн бэлдэж байж хийхээр төлөвлөж байна" гэв.