Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШШГЕГ: Иргэн Э.Одбаяр 17 дахь өдрөө нойтон өлсгөлөн зарлаж байна, биеийн байдал хэвийн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

"Nodoublestandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг аравдугаар сарын 6-наас хойш хорьж буй. Түүнийг "Батлан даалтанд байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Харин Э.Одбаяр үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, нойтон өлсгөлөн зарлаад 17 хонож байгаа юм.

Энэ хугацаанд Э.Одбаярын бие муудаж, бөөрний дутагдалд орсон гэх оноштойгоор хорих ангийн эмчийн хяналтад байгааг түүний өмгөөлөгч Ч.Мөнхсайхан мэдэгдсэн.

Уг асуудалд ШШГЕГ-ын дарга Д.Загджав "ШШГЕГ-т хүний эрхийг зөрчихгүй байх талаас нь 24 цагаар камераар хянаж, жижүүрлэж байгаа. Сэтгэл зүйч хоригдож буй хүмүүстэй тулж ажилладаг. Иргэн Э.Одбаяр өнөөдөр 17 дахь өдрөө нойтон өлсгөлөн зарлаж байна. Биеийн байдал хэвийн. Даралт 100/70. Жингийн алдагдал 10 гаруй кг. Өлсгөлөнгөө сайн дураараа зогсоохгүй байна" хэмээлээ.

Чуулган: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Чуулган: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ
 
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид  цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд  ТЭРБУМТАН  болох боломжгүй
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.