2021 оны 10-р сарын 25-нд сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ албан ёсоор эхэлсэн. Харин өнөөдөр Сербийн нийслэл хотноо 60кг-ын тулаанд Монгол улсын тамирчин, Алдар спорт хорооны боксчин О.Тулга Тринидад Тобагогийн Филипп Доннельтэй оноолт таарч тулалдана.
Харин 71 кг-д О.Бямба-Эрдэнэ эхний шатандаа гоц мөргөсөн байна. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн хувьд дэлхийн аваргын эрхээ авсан ч Белградыг зорих замдаа “Covid-19” халдвар авсан учраас нутагтаа эргэн ирсэн билээ.
Өчигдөр 51 кг-д өрсөлдсөн Х.Энхмандах Азербайжаны боксчин Масуд Юсүфзадатай хүч үзэж 4:1-ээр ялагдсанаар тэмцээнээ дуусгасан. Харин ОУХМ Б.Мишээлт 63,5 кг-д Грекийн тамирчин Василейос Макригианг эхний тулаандаа 5:0-ээр ялж, дараагийн даваанд Тайванийн Лаи Чү-Энтэй тулалдана.
Мөн 67 кг-д хүч үзсэн Б.Чинзориг эхний өрсөлдөгчөө ялсан бөгөөд 2 дугаар тойрогт Италийн Винсензо Мангиасапретэй тулалдах юм.