Сербийн Белград хотноо болж буй сонирхогчийн боксын ДАШТ-ий эхний тойргийн тулаанууд өнгөрсөн шөнө үргэлжлэн явагдлаа. Манай тамирчдаас хоёр нь дэвжээнд гарч, хоёулаа яллаа.
48 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ Непалын Рабин Тапаг, 60 кг-ын жинд ОУХМ О.Тулга Тринидад ба Тобаго улсын тамирчин Филипп Доннеллыг тус, тус буулгаж авав.
Өмнөх хоёр өдрийн тулаанд манай тамирчдаас Х.Энхмандах, Х.Энх-Амар нар ялагдаж, Б.Чинзориг, Б.Мишээлт ялаад байгаа юм.