Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭМГ-аас мэдэгдэл гаргалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

May be an image of textӨдөр тутмын “Өглөөний сонин” нь 2021 оны 10 дугаар сарын 22-27-ны өдрийн дугаарууддаа “Эрүүл мэндийн салбараас төрсөн “ОЛИГАРХИ” буюу Б.Бямбадоржийн овлигогүй үйлдлүүд” гэх гарчиг бүхий 5 цуврал нийтлэл гаргасан. Тус нийтлэлтэй холбогдуулан НЭМГ-аас мэдэгдэл гаргажээ. Ингэхдээ нийтлэлд дурьдагдсан мэдээллүүд нь гүтгэлгийн шинжтэй, нотлох баримтгүй хэмээн үзэж буйгаа мэдэгдэлд тусгажээ.

Тус мэдэгдэлд "Өдөр тутмын “Өглөөний сонин” нь 2021 оны 10 дугаар сарын 22-27-ны өдрийн дугаарууддаа “Эрүүл мэндийн салбараас төрсөн “ОЛИГАРХИ” буюу Б.Бямбадоржийн овлигогүй үйлдлүүд” гэх гарчиг бүхий 5 цуврал нийтлэл гаргаж, НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийг гэмт хэргийн чанартай ноцтой хэрэгт гүтгэж, НЭМГ-ын талаар олон нийтэд худал ташаа мэдээлэл түгээлээ.

Уг нийтлэлүүдэд цар тахлын халдварын онцгой нөхцлийн үед цаг наргүй ажиллаж байгаа нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг зөв зохистой зохион байгуулах, эмч ажилтнуудын ажлын үр бүтээлийг оновчтой болгохтой холбоотой үйл ажиллагааг баримтгүйгээр мушгин гуйвуулж гүтгэжээ. НЭМГ нь сүүлийн 10 жилийн хугацаанд 54 хүний орон тоогоор ажиллаж байгаа бөгөөд нэг ч орон тоо нэмээгүйг үүгээр мэдэгдэж байна.

Мөн мэдээллийг баталгаажуулж, нягтлалгүйгээр захиалгат, төлбөртэй цуврал нийтлэлийг олон нийтэд цацсан “Өглөөний сонин”-ыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандсан болно" гэжээ.

ЗГ: Төрийн байгууллагууд шинэ жил ТЭМДЭГЛЭХГҮЙ
ЗГ: Төрийн байгууллагууд шинэ жил ТЭМДЭГЛЭХГҮЙ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.