Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Цогтбаатар: Хүний эрхийг дарга нараас гуйж эдэлдэггүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хүний эрхийн асуудлаар хэлэлцэж байна. Ирэх оны төсөвт ХЭҮК-ын төсвөөс хассан талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар санал хэллээ.

Тэрбээр "ХЭҮК-ын төсвийг хассан нь үнэхээр буруу. Хүний эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Монголын төрийн бүхий л үзэл баримтлал хүний эрхийг хамгаалахад оршиж байгаа. Ялангуяа ийм хямралтай, амаргүй үед хүний эрх далдаар зөрчигдөх эрх ердийн үеэс нэмэгдсэн. Тийм учраас ХЭҮК-д мөнгийг нь харамгүй тавьж өгөх ёстой. Хүний эрхийг дарга нараас гуйж эдэлдэггүй. Хүний эрхийг дарга нар өгдөггүй юм. Хүний эрх бол нэн тэргүүнд учраас төсөв зангидаж байгаа хүмүүс биднээр бодлого бодуулах бус өөрсдөө аль нэг төсвөөс хасаад хүний эрхийн салбарт нэмэхээ бодоод бидэнд санал болгох хэрэгтэй" гэв.

Монгол төрийн түүхийн музейг “Чингис хаан” музейд нэгтгэнэ
Монгол төрийн түүхийн музейг “Чингис хаан” музейд нэгтгэнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ