УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслөөр тав хоногийн завсарлага авлаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Бид өнгөрснийг мартаж орхигдуулж болохгүй. МАН-д маш том архив байсан. Гурван үеийнх нь намтарыг бичүүлж авдаг. Тэр мэдээллээр яах гэж байгаа юм бол. Буруу зүйлд ашиглах вий. Үүнийг энэ хуулиараа цогцоор нь шийдэх хэрэгтэй шүү дээ.
Мөн ажлын хэсэгт манай Ардчилсан намын бүлгийн гишүүдээс оролцуулаагүй байна. Энэ хуульд нягталж, шалгах олон зүйлс байна. Иймд Ардчилсан намын бүлэг энэ хуулиар тав хоногийн завсарлага авъя" гэжээ.