Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн төсөл нь иргэдийн мэдэх эрхийг бүрэн хаасан заалттай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд -ийн талаар хэлэлцлээ.

Уг асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа.

-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Үүнд иргэдэд халтай зүйл заалт орсон гэх шүүмжлэл байна. АН-ын бүлэг ямар шалтгаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхэд завсарлага авав?

-Энэ хууль нь хүний эрх, бизнесийн эрхийг тодорхой хэмжээгээр зөрчиж байна. Тухайн хүний хувийн мэдээлэлтэй холбоотой асуудлыг хэр хэмжээнд төрийн байгууллага авах юм, яаж ашиглах зэрэг зааг ялгаа нь тодорхой бус байна. Хүний эрхтэй холбоотой маш том асуудал хөндөгдөж байгаа тул АН-ын бүлэг завсарлага авсан.

-Хуулийн 29.2 гэх заалтад иргэн аливаа нэг албан тушаалтны тухай эзэнд нь мэдэгдэхгүйгээр мэдээлэхгүй гэсэн заалт байсан. Энэ заалтын тухай тодруулбал?

-Бидний хамгийн том эрх мэдэх эрх юм. Мэдэх эрхийн хүрээнд хэвлэлийн байгууллагууд албан тушаалтнуудыг буруутай үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх ёстой. Гэтэл энэ эрхийг бүрэн хаасан заалт болчихоод байна.

Х.Нямбаатар: Гүйцэтгэх ажиллагааны бичлэг цацагдаж байгааг хуулиар зохицуулах нь зүйтэй
Х.Нямбаатар: Гүйцэтгэх ажиллагааны бичлэг цацагдаж байгааг хуулиар зохицуулах нь зүйтэй
 
ДУЭЛЬ: П.Сайнзориг VS УИХ-ын дарга /УИХ Үндсэн хууль зөрчсөн асуудал/
ДУЭЛЬ: П.Сайнзориг VS УИХ-ын дарга /УИХ Үндсэн хууль зөрчсөн асуудал/
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.