Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

САЙН МЭДЭЭ: 12 настай Н.Содбилэг сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
0 минут 49 секунд

Бүгд найрамдах Грек улсын Родес хотноо зохиогдсон сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Манай улсаас тэмцээний чансаа оноо 1700 хүртэлх ангилалд өрсөлдсөн 12 настай Н.Содбилэг мөнгөн медалийн эзэн болжээ. Тэрбээр нийт есөн өрөг тоглож найм хожиж, нэг удаа тэнцэн ийнхүү мөнгөн медаль хүртсэн байна.

Энэхүү тэмцээнд манай улсаас нийт таван тамирчин оюунаа сорьж чансаа оноо 2000 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Тэнүүнболд 10 дугаар байр, М.Мандухай 17 дугаар байрт шалгарсан бол, 2300 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.Халиун 28 дугаар байр эзэлжээ.

Д.Идэрбат

ЭМЯ: 1231 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас баржээ
ЭМЯ: 1231 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас баржээ
 
“Эрдэнэс Метан“ ХХК-ийн үзэглэсэн хөрөнгө оруулалтын гэрээний үр дүнд Монгол Улсын түүхэн дэх анхны метан хийн нөөцийг бүртгэлээ
“Эрдэнэс Метан“ ХХК-ийн үзэглэсэн хөрөнгө оруулалтын гэрээний үр дүнд Монгол Улсын түүхэн дэх анхны метан хийн нөөцийг бүртгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.