Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1231 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 739 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 492 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 11 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1604 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 8398
-Хүндэвтэр 6930
-Хүнд 2113
-Нэн хүнд 365 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 44875 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 17806 иргэн байна. Үүний 1153 нь жирэмсэн, 3182 хүүхэд байна.