Өнөөдөр засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар дараах 16 асуудлыг хэлэлцэж 7 асуудлыг танилцуулна.
Хэлэлцэх асуудлууд:
- Барилга хүлээн авах, дуусаагүй барилга шилжүүлэх тухай
- Жагсаалт батлах
- Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл*
- Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төсөл
- Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн зээлийн санхүүжилтийн хэлэлцээрүүдийн төсөл*
- Улсын үзлэгийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай
- “Зохицуулах зөвлөлийн ажиллах журам батлах тухай”, “Тогтоолд нэмэлт оруулах тухай”
- НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайлангийн тухай
- Тогтоолд өөрчлөлт оруулах, тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай
- Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай
- Боловсролын мэдээллийн технологийн төв байгуулах тухай
- Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
- Журам батлах тухай
- Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төсөл
- Бусад асуудал
Танилцуулах асуудал:
- Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2019 оны жилийн эцсийн дүнгийн тухай /2019 оны жилийн эцсийн байдлаар/
- “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн тухай* /2019 оны байдлаар/
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай* /2019 оны жилийн эцсийн байдлаар/
- Гадаад харилцааны сайдын олон улсын бага хуралд оролцсон дүнгийн талаар
- Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 2019 оны улсын нэгдсэн тайлангийн талаар
- Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар
- “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг эхлүүлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар