Монгол Улстай хил залгаа БНХАУ-ын Эрээн хотод халдварын нэг тохиолдол шинээр нэмэгдэж, сүүлийн нэг сар орчмын хугацаанд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 15 болжээ.
Харин Өвөр Монголын Алшаа аймагт коронавируст халдварын 18 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 44 болсон байна.
Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж буйтай холбогдуулан БНХАУ-ын дээрх нутаг дэвсгэрт зорчсон хүмүүсээс шинжилгээ авч байгаа юм.
Халдварын улмаас Замын-Үүд, Эрээний хилийг түр хугацаагаар хаан, хөл хорио тогтоосон ба одоогийн байдлаар хэзээ хил нээгдэх нь тодорхойгүй байгаа юм.