“MEC” байгууллагаас гаргадаг улс төрчдийн үйл ажиллагаанд "дүн тавьдаг" аравдугаар сарын үнэлгээ гарчээ.
Судалгааг Улаанбаатар хотод амьдардаг сонгуулийн насны 1008 иргэнээс аравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд санамсаргүй түүврийн аргаар авсан байна.
Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долдугаар сард 5.6, наймдугаар сард 5.6 байсан бол ес, аравдугаар сард 5.8-5.9 болж өссөн байна. Хэдийгээр өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгад өгсөн иргэдийн үнэлгээг одоогоор гүйцэхгүй байгаа ч өнгөрсөн саруудад иргэдэд үнэлэгдсэн үнэлгээ нь нэмэгдэж, түүний рейтинг өссөөр байна.