Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Муу ажиллаж байгаа давхар дээлтэй нэг сайдаа татаад ЭЗХ-ийн сайдаа УИХ-аас томилох хэрэгтэй“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 29 секунд

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж шинэ яамдыг оруулж ирж байгаатай холбогдуулан үг хэллээ.

Тэрбээр "Нам маань хагараад, бүлэг асуудалд ороод байгаа учраас яам байгуулах ажилд шүүмжлэлтэй хандах гэж байснаа болилоо. Санаа өгье. Гол асуудал бол Эдийн засгийн хөгжлийн яам. Энэ бол маш чухал яам. 2015 онд Монгол Улсын нийт төсвийн зардал 5.2 их наяд байсан. Өнөөдөр Монгол Улсын төсөв үнэхээр тэлсэн. 18.2 их наядын зардалтай төсвийг батлах гэж байна. Төсвөөрөө дамжуулж томоохон бүтээн байгуулалт хийх боломжтой. Энэ яам эхний ээлжинд төрийн данхайсан бүтцийг багасгах, төрийг албан хаагчийн тоог багасгах, төрийн чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх ажлуудыг нэгдүгээрт хийх ёстой. Гурван томоохон ажлыг төсвөөрөө дамжуулан хийх хэрэгтэй.

  • Эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг хангахад зориулж хамгийн багадаа 1 тэрбум ам.доллар гарган тэндээсээ Тавдугаар цахилгаан станц, Багануурын цахилгаан станц барих хэрэгтэй.
  • Нефт химийн үйлдвэрүүдийг төсвийн санхүүжилтээр хийх боломжийг гаргах хэрэгтэй.
  • Гангийн үйлдвэр маш чухал. Ойролцоогоор 600 сая ам.доллар хэрэгтэй.

Иймэрхүү том гурван бүтээн байгуулалтын ажлыг яам хийгээд явбал хоёр гараа өргөөд дэмжинэ. Энд бяртай сайд хэрэгтэй. Сайдаа сонгохдоо УИХ-ын гишүүдээс сонгох хэрэгтэй. Дөрвөн гишүүний аль нэг муу ажиллаж байгааг нь татаж аваад ЭЗХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн сайд томилоод өмнө Ерөнхий сайд, дарга хийж байсан хүчтэй, бяртай хүн тавиад явбал ЭЗХЯ нэлээд чадвартай ажиллана" гэв.

НБГ: Халдвар авсан багш нас барсан гэх баттай мэдээлэл манайд ирээгүй
НБГ: Халдвар авсан багш нас барсан гэх баттай мэдээлэл манайд ирээгүй
 
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.