Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1744 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 917 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 827 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 16 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1534 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 9323
-Хүндэвтэр 6900
-Хүнд 2155
-Нэн хүнд 386 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 51946 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 6064 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 18764 иргэн байна. Үүний 1259 нь жирэмсэн, 3522 хүүхэд байна.