Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сангийн яам хөгжлийн үүргээ гүйцэтгэж чадахгүй олсон мөнгөө зарцуулдаг л газар“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шинэ яамдыг оруулж ирж байгаатай холбогдуулан үг хэллээ.

Тэрбээр "Хөгжлийн яам хөгжлийн асуудлаа онцгойлж анхаарах нь зөв. Олон жил Сангийн яам хөгжлийн үүргээ гүйцэтгэж чадахгүй олсон мөнгөө зарцуулдаг л газар байсан. Бидний үед хөрөнгө оруулалтын мөнгийг зарцуулах эрхийг Хөгжлийн яам аваад буруутсан. Яам байгуулахын оронд хөгжлийн асуудал хариуцсан шадар сайд, мэдээллийн технологийн асуудал хариуцсан шадар сайдаа бий болгоод хөгжлийн асуудлыг Ерөнхий сайдтай нийлээд гурван тулгууртай аваад явах хэрэгтэй. Яам байгуулбал тун удахгүй адил зиндааны хоёр сайд хоорондоо хөгжлийн бодлогын асуудал ярина. Тэгэхээр хоёр шадар сайдаа Ерөнхий сайдаас битгий холдуул" гэв.

Азийн танхимын болон тулааны спортын наадам дахин хойшиллоо
Азийн танхимын болон тулааны спортын наадам дахин хойшиллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд