Алдарт жүжигчин Ким Сон Хугийн тухай таагүй мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тодруулбал, түүнийг жирэмсэн болсон найз охиноо "Үр хөндүүлчих" хэмээн ятгасан гэх мэдээлэл цацагдсан юм. Хэдийгээр мэдээллийг жүжигчин К хэмээн мэдээлсэн ч нэгэн телевизийн хөтлөгч, сэтгүүлч К гэгч нь жүжигчин Ким Сон Ху хэмээн зарласан.
Тэгвэл эцэст нь жүжигчин Ким Сон Ху албан ёсоор мэдэгдэл хийж, "Actor K" гэдэг нь өөрийгөө хэмээн хүлээн зөвшөөрч уучлалт гуйжээ.
Мөн тэрбээр "2 өдөр 1 шөнө" нэвтрүүлгээс хасагдсан байна.
Нэвтрүүлгийн багийнхан "Сайн байна уу KBS телевизийн 2 өдөр 1 шөнө нэвтргүүлгийн баг байна. Бид жүжигчин Ким Сон Ху-г албан ёсоор хасахаар боллоо. Аль хэдийн зураг авалтаа хийсэн байгаа ангиудаас аль болох засаж оруулах болно оо. Баярлалаа." хэмээн мэдэгдэл гаргажээ.