Энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн ажиллаж буй. Тодруулбал, МАН-аас Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, П.Анужин нар болон АН-аас С.Одонтуяа, А.Адьяасүрэн нарын гишүүд бий. MEC судалгааны байгууллагаас улс төрийн хүрээнийхний үйл ажиллагааг үнэлэх судалгааг хийдэг. Тэгвэл Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1008 иргэнийг хамруулсан УИХ-ын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагааны үнэлгээний судалгаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Сарангэрэл нар тэргүүлж, П.Анужин, Д.Өнөрболор гишүүд сүүл мушгиж хамгийн бага үнэлгээг авчээ.
СУДАЛГАА: УИХ-ын эмэгтэй гишүүдийн үйл ажиллагааны үнэлгээг С.Одонтуяа, Д.Сарангэрэл нар тэргүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.