Монголын Үндэсний Бөхийн холбоо 10 сая төгрөгийн шагналын сантай барилдаан зохион байгуулахаар болсон. Энэ тухай МҮБХ-ноос албан ёсоор мэдээлэл гаргасан. “ҮНДЭСНИЙ БӨХ – ҮНЭТ ӨВ” тойргийн барилдааныг зохион байгуулахаар Улсын Онцгой Комиссоос зохих заавар, зөвшөөрлийг авсан хэдий ч УИХ-ын нөхөн сонгуультай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан юм.
Тэгвэл Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн барилдааны шинэ тов гарчээ. Тус барилдааныг энэ сарын 24-нд зохион байгуулахаар болов.
Тус барилдаан “Үндэсний бөхийн барилдааны шинэчилсэн дүрэм"-ээр зохион байгуулагдах бөгөөд МҮБХ нь өөрийн гишүүд болох бөх, засуул, хөлийн цэцийнхээ нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байна" гэжээ.