Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: “Зайсан Хилл“ цогцолбор дахь “Собт трейд“ компани гурав дахь удаагаа зөрчлийн хэргээр шалгагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 22 секунд

НОК-ын дарга Д.Сумъяабазар "Зайсан Хилл"-д зохион байгуулагдсан "Камертон" хамтлагийн тоглолтын асуудлаар мэдээлэл хийлээ. Учир нь халдварын тархалт өндөр, УОК-ын шийдвэрээр дотоод орчин арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон үед ийнхүү тоглолт зохион байгуулсаныг иргэд эсэргүүцэж байгаа юм.

Д.Сумъяабазар "Хотын даргын хувьд эдийн засгаа дэмжих зорилгоор ААН, байгууллагуудын үйл ажиллагааг нь өнгөрсөн гуравдугаар сараас хойш үе шаттайгаар нээж байгаа. Цаашдаа ч дэмжиж ажиллана. Гэхдээ нөхцөл байдал амаргүй байгаа тул мэргэжлийн байгууллагуудаас зөвлөмж, зөвлөгөө өгсний дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллага, захирагчийн ажлын алба хамтран ААН-үүдтэй хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байгаа.

Аравдугаар сарын 15-нд "Зайсан Хилл"-д зохион байгуулагдсан "Камертон" хамтлагийн тоглолтын тухайд тайлбар өгье. "Зайсан Хилл" цогцолбор дахь "Собт трейд" ХХК нь Нийслэлийн захирагчийн ажлын албатай хариуцлагын гэрээ байгуулаагүй, түр журмыг зөрчсөн. Өнгөрсөн наймдугаар сараас хойш гурав дахь удаагаа зөрчлийн хэргээр шалгагдаж байна. Наймдугаар сарын 3-наас хойш "Зайсан Хилл" цогцолборт арваад зөрчлийн шинжтэй асуудал гарсан. Түрээслэж байгаа олон ААН-үүдийн үйл ажиллагаатай холбоотой. Мэргэжлийн байгууллагуудаас шаардлага тавьсаар ирсэн.

Тиймээс удаа дараагийн зөрчил гаргасан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авна" хэмээлээ.

Мөн тэрбээр "Хариуцлагын гэрээ"-нд шинэ нэмэлт заалт орсон. Энэ нь урлаг, уран сайхны тоглолт, спортын заал танхим бусад төрлийн үйл ажиллагааг явуулахад заалны дүүргэлт 50 хувь байна гэж заасан байгаа. Тиймээс ААН-үүд хариуцлагаа маш сайн ухамсарлах хэрэгтэй байна.

Бид одоо хариуцлага тооцно. Зайсан Хиллийг мэргэжлийн хяналтын байцаагч нарыг тоодог болгоно. Хариуцлага алдсан шуурхай штабын дарга, ерөнхий менежертэй хариуцлага ярина. " гэсэн юм.

УОК: Хүүхдүүдийн өвчлөл буурч байгаа боловч их, дээд сургуулийн орчинд эрсдэл өндөр хэвээр байна
УОК: Хүүхдүүдийн өвчлөл буурч байгаа боловч их, дээд сургуулийн орчинд эрсдэл өндөр хэвээр байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.