Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

САНГИЙН САЙД: 2022 оны төсөвт ковидын хуулийг ТУСГААГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 45 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийсэн. Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов" хэмээн мэдээлэл өгсөн. Уг мэдээллийг энд дарж унших боломжтой.

Ингээд тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр болсон байна. Цаашдаа яах юм бэ?

-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян өчигдөр хэлэхдээ "БНХАУ-ын нутаг дэвсгэрт ч ложестикийн асуудал маш хүнд байна. Ялангуяа төмөр замын хувьд ачаа тээврийн хангалт, техник технологийн хувьд тоо хэмжээ нэлээн дутмаг хүнд байгаа. Гэхдээ хөршийнхөө асуудлыг харгалзан үзэж, онцгойлон арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн.

-Нүүрс тээвэрлэлтээр яг ямар шийдэлд хүрсэн бэ?

-Цагаанхаданд цуглараад буй 8.8 сая тонн нүүрс бий. Бага багаар гараад одоо буурсаар 8.2 сая тонн орчим болсон. Энэ нүүрсүүдийг БНХАУ худалдаад авчихсан. Экспортлоход бэлэн болчихсон хүний нүүрс гэсэн үг. Гол нь бид гаргаж өгч чадахгүй байна. Энэ асуудалд үнэхээр санаа зовж байна. Мэдээж урд хөршид хэрэгцээ нь өндөр байгаа. Энэ нүүрсийг бушуухан гаргаж өгөх хүсэлтээ тавьж байгаа. Ингэхийн тулд чингэлэг терминал гэх бүтээн байгуулалтыг барьж байгуулсан. Үүнийг БНХАУ-ын талаас тавьж буй халдвар хамгааллын асуудлыг цогцоор нь шийдэх бүтээн байгуулалт болсон.

-Энэхүү терминал чингэлгийг ашиглалт оруулах зөвшөөрлийг БНХАУ-ын тал өгөхгүй байгаа. Хэзээ ашиглах юм бэ?

-Бүтээн байгуулалт нь дууссан. Одоо хэрэгцээг нь гаргах шаардлага үүсч байна. БНХАУ-ын талын хариуг хүлээж байна.

-Цагаанхаданд гацсан 8.8 сая тонн нүүрсийг экспортолж чадаагүй байна. Гэтэл 3 сар хүрэхгүйн хугацаа өнгөрчихлөө. Энэ ондоо багтаж, нүүрсээ экспортолж амжих уу?

-Бид эхний ээлжинд айлын талын худалдаад авсан 8.8 сая тонн нүүрсийг гаргах нь шударга. Зарчихсан нүүрсээ гаргаж өгөөгүй байж, дахиад нүүрс овоолоод байх нь утгагүй. Бид эдийн засагтаа том эрсдэл авна. Гэхдээ гадаад харилцаагаа хүндэтгэх үүднээс гаргаж өгөхөөс өөр аргагүй. Энэ жилийн экспортын төлөвлөгөөндөө томоохон цохилт авна. Нүүр тулах л асуудал.

-Ковидын хууль он гараад дуусна. Үүнийг цаашид хэрхэх вэ?

-Ковидын хууль 2020, 2021 онуудад түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж харж байгаа. Энэ хууль арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Энэ хуулийг сунгах ямар нэг төлөвлөгөө хийгдээгүй. 2022 оны төсвийг зурахдаа энэ хуулийг тусгаагүй.

Д.Ганбат: Э.Одбаяртай уулзлаа, долоо хоног өлсгөлөн зарлаж байгаа гэнэ
Д.Ганбат: Э.Одбаяртай уулзлаа, долоо хоног өлсгөлөн зарлаж байгаа гэнэ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.