Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Э.Одбаяртай уулзлаа, долоо хоног өлсгөлөн зарлаж байгаа гэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Д.Монголхүү, Э.Одбаяр нарын хоригдож байгаа хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат танилцлаа.

Тэрбээр "1000 орчим хүнд таслах сэргийлэх арга хэмжээ авах хорих анги байна. Доторх байдал хуулийн дагуу явагдаж байна. ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд ажиллаж байна. Хоригдоод байгаа Э.Одбаяртай уулзлаа. Долоо хоног өлсгөлөн зарлаж байгаа гэнэ. Тавьж байгаа шаардлага нь хүний эрхийг дээдлэх, Үндсэн хуулийг хэрэгжүүлэх юм байна. Хоёр зүйл анги үүссэн гэж байна. Нэг зүйл анги нь Андлалын хөшөөний талаар Засгийн газар, Ерөнхий сайдтай холбоотой ташаа мэдээлэл тараасан гэж байна. Нөгөө асуудал нь Сүхбаатарын талбай дээр үзэл бодлоо илэрхийлэхдээ цагдаагийн алба хаагчтай зүй бус харьцсан гэж байна. Өөрөө хэлэхдээ тухайн цагдаагийн алба хаагч энгийн хувцастай, таних тэмдэггүй байсан юм байна. Харин Андлалын хөшөөний мэдээллийг иргэн хүн мэдэх эрхийнхээ хүрээнд мэдээд түгээсэн байна. Гэтэл хуулийг гуйвуулж, хүний эрхийг боомилсон байдалтай байгаа юм байна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт анхааруулж байна. Харин Д.Монголхүүтэй уулзсангүй" гэв.

Б.Жавхлан: Ачаа тээврийн асуудалд БНХАУ-ын тал онцгойлон анхаарч, арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн
Б.Жавхлан: Ачаа тээврийн асуудалд БНХАУ-ын тал онцгойлон анхаарч, арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд