Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жилийн өмнө бясалгал хийхээр гарсан эмэгтэйн цогцос дөрвөн метрийн гүнтэй нүхнээс олджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

2020 оны долдугаар сард Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвд бясалгал хийж байсан 25 настай эмэгтэй алга болоод өнөөг хүртэл олдоогүй байсан.

Тэгвэл ор сураггүй алга болсон эмэгтэйн цогцос өчигдөр дөрвөн метрийн гүнтэй нүхнээс олджээ. Тодруулбал, Налайх дүүргийн 6 хороонд Ээлтэй гэх газарт цогцос байж болзошгүй байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагад өчигдөр 17.00 цагийн үед иргэн өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ажиллахад 25 настай эмэгтэй О-гийн илжирч муудсан цогцос олджээ.

Охин алга болохдоо шөнө Тэрэлжид байдаг бясалгалын төвөөс харина гээд гарч яваад сураггүй болсон байдаг. Алга болохоосоо өмнө аав руугаа залгаад "Миний утасны цэнэг дууслаа, ирж аваач" гэж утсаар яриад холбоо тасарсан байдаг юм.

Харин эл хэргийг цагдаагийн байгууллагаас тодруулахад, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэлээ.

Загасчилж явсан таван иргэний хоёр нь усанд энджээ
Загасчилж явсан таван иргэний хоёр нь усанд энджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд