Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлээд буй. Тэгвэл УИХ-ын дарга асан М.Энхболд өнөөдөр /2021.10.08/ "Тэрбум мод" аянд нэгдэж, намын гишүүдтэй хамтран мод тарьлаа. Энэ талаараа тэрбээр "Дэлхий нийтэд зарласан, Монгол даяар өрнөж буй мод тарих аянд нэгдэн журмын нөхөдтэйгөө мод тарилаа. 17 жилийн өмнө гаргаж байсан шийдвэрээ санагалзав" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.