Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар: Цаашдаа БНХАУ руу монгол жолооч гарахгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Асуулгын хариутай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 32 жолооч Эрээнд тусгаарлагдаж, Монгол Улс руу орж ирэх импортын ачаа эргэлтийг хийж байгаа. 10 гаруй сар болсон жолооч нар одоо гэр орон руугаа явъя, Монгол руугаа буцмаар байна гэж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх юм бэ. Нэг ёсондооо Эрээнд 10 сар ажиллаж, амьдарч, Монгол руу орж ирэх импортын ачаа эргэлтийг хийлээ. Энэ 32 жолооч Монгол руу орж ирвэл импортын ачаа эргэлт үндсэндээ тасрах нь. Тиймээс уг асуудалд онцгой анхаарах шаардлагатай" гэв.

ЗТХ-ийн сайд Л.Халтар "70 жолоочийг 21 хоног тусгаарлахад Эрээнд очоод 13 хүнээс халдвар илэрсэн. Ингээд БНХАУ-ын талаас бүгдийг нь буцаасан. Засгийн газраас Эрээнд ажиллаж буй 32 жолоочдоо 3 сая төгрөгийн урамшуулал олгож байгаа. Цаашдаа БНХАУ-ын тал руу Монгол жолооч гарахгүй. Хоорондын бүсэд толгой сольдог, шилжүүлж ачдаг зүйл рүүгээ орно" хэмээсэн юм.

Ц.Энхтүвшин: 32 жолооч Эрээнд 10 сар тусгаарлагдлаа, энэ жолооч нар Монголд орж ирвэл импортын ачаа эргэлт тасарна
Ц.Энхтүвшин: 32 жолооч Эрээнд 10 сар тусгаарлагдлаа, энэ жолооч нар Монголд орж ирвэл импортын ачаа эргэлт тасарна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд