Экологийн цагдаагийн албанаас суурьшлын бүсэд буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улиастай орчимд буга орж ирсэн талаар мэдээллээ. Мөн хэд хоногийн өмнө Туул голд буга орж буй зураг цахим орчинд цацагдсан.
Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Ганзоригтоос тодрууллаа. Тэрбээр "Буганы ороо нийллэгийн цаг болж байгаа юм. Тийм учраас хөдөлгөөнд ороод байгаа юм. Хэд хоногийн өмнө Туул гол руу ороод гарсан мэдээлэл бий. Энэ нь мөн ороо нийллэгийн үе тохиож байгаатай холбоотой. Суурьшлын бүсэд зэрлэг амьтан явж байгаатай таарвал ойртож очихгүй байх хэрэгтэй. Хүн рүү дайрах магадлалтай" гэв.