Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нобелийн шагналтан тодорлоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 54 секунд

Өнөөдөр Стокхольм хотноо утга зохиолын салбарын Нобелийн шагналтныг зарлалаа. Занзибар арлын араб гэр бүлд төрсөн 73 настай Абдулразак Гурна энэ оны шагналыг авчээ. 60-аад оны үед Танзани улсыг орхин гарч Их Британид суурьшсан Гурнагийн төрөлх хэл нь суахили боловч зохиол бүтээлээ англи хэл дээр туурвидаг аж. Түүний “Диваажин”, “Аниргүйг шүтэхүй”, “Тэнгисийн эрэгт”, “Оргосон нь” зэрэг 10 роман байдгаас анхны “Орхиод мордсон дуртгал” нь 1987 онд хэвлэгдсэн байна. Кентийн Их сургуульд Английн уран зохиолын тэнхимээс тэтгэвэртээ гарсан профессор Гурна ийнхүү утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн Африк тивийн тавдахь зохиолч боллоо.

Өчигдөр 101 жолооч согтуу жолоо барьж, 120 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Өчигдөр 101 жолооч согтуу жолоо барьж, 120 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.