Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Тэлмүүн: 2022 оны төсөвт шинээр нэмэгдэх татвар байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 25 секунд

Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн төслөө УИХ-д өргөн мэдүүлээд байна. Үүнтэй холбогдуулан Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Өргөн мэдүүлсэн төсөлд 2022 онд энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 3.1 их наяд төгрөгөөр орлого нэмэгдэж, нийт 16.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцож төсвийн төслөө боловсруулсан. Үүнээс татварын байгууллага 7.6 их наяд, гаалийн байгууллага 4.2 их наяд, нийгмийн даатгал байгууллага 2.3 их наяд төгрөгийг тус тус төвлөрүүлнэ. Нийт орлогын дийлэнх нь орлогын татвар, НӨАТ, ашигт малтмалын нөөц ашигласан татвараас бүрддэг. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын 89 орчим хувийг татварын орлого бүрдүүлнэ.

Ирэх онд Засгийн газраас төрийн өмчит компанийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ашигт ажиллагаа, засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулж төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зорилгоор засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогын шинэчлэлийг тус тус хэрэгжүүлнэ.

Хоёрдугаарт гадаад худалдааг хөнгөвчлөн эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх цаг, зардлыг бууруулах, хил гаалийн үйлчилгээг цахим ил тод, үр ашигтай болгох ажлыг хэрэгжүүлнэ.

Гуравдугаарт татварын шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Татварын бүх төрлийн үйлчилгээг цахимжуулан хялбаршуулж, хүний оролцоог бууруулах, бүртгэлийг сайжруулж татварын суурийг өргөжүүлэх, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмийг хэрэгжүүлж татварын орлогыг хамгаалах ажлыг үргэлжлүүлнэ.

Нийгмийн сүлжээгээр ирэх 2022 оны төсөвт казино шинээр байгуулах, ан амьтан барих тусгай зөвшөөрлийг нэмэх гэх зэргээр татварын нэмэлт орлого олох гэж байна гэх үндэслэлгүй мэдээлэл гарч байна. Бид Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд шинээр татвар үүсгэхгүй, татвар нэмэхгүй байхаар тусгасан болно" гэлээ.

“Squid game” цувралын жүжигчин Чон Хо Ён Louis  Vuitton брэндийн төлөөлөгчөөр сонгогджээ
“Squid game” цувралын жүжигчин Чон Хо Ён Louis Vuitton брэндийн төлөөлөгчөөр сонгогджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц