Үзэгчдийн байлдан дагуулж буй “Squid Game” цувралд дүр бүтээсэн жүжигчин, загвар өмсөгч Чон Хо Ён Louis Vuitton загварын ордны албан ёсны төлөөлөгчөөр сонгогдсон байна. Энэ талаар тус брэнд өөрийн Instagram хуудаснаа мэдэгджээ. Louis Vuitton брэндийн бүтээлч захирал Николя Жескьер "Би Хо Ёний асар том авьяас чадвар болон гайхалтай зан чанарт нь шууд л дурласан бөгөөд хэдэн жилийн өмнө эхлүүлсэн аяллын шинэ хуудсыг хамтдаа нээхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээжээ.
Чон Хо Ён 2016 онд Louis Vuitton ордны загварын шоунд, 2017 онд ready-to-wear цуглуулгын сурталчилгаанд тус тус оролцож байжээ. Тэрбээр өдгөө 27 настай юм.