УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр буюу энэ сарын 9-11-ний хооронд согтууруулах ундаа худалдаалахгүй. Сонгуулийн санал хураалт, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан гурван хоног архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох юм.
Мөн эдгээр өдрүүдэд урлаг, соёл, спортын ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох зохицуулалттай байдаг. Тодруулбал, УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах өдөр хориглох үйл ажиллагааг дараах байдлаар заажээ.
67 дугаар зүйл.Санал авах өдөр хориглох үйл ажиллагаа
- 67.1 .Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана,
- 67.1.1. Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах,
- 67.1.2. Соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах,
- 67.1.3. Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллуулахыг хориглоно.