УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт дууссан. Урьдчилсан байдлаар УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Энхбаярын Батшугар болон Цагаанхүүгийн Идэрбат нар үнэмлэхүй ялалт байгууллаа. Тодруулбал, Хэнтий аймагт Ц.Идэрбат 17.264 санал авсан бол түүний араас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар 4532, М.Чингис хаан 766 хүний санал авсан байна.
Сануулахад, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д "Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно." гэж заасан байдаг.