Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Цэндбаатар, О.Тулга нарын тулаан цуцлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасагдсан МУГТ Э.Цэндбаатар уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг Монголын боксын холбоо болон МҮОХ-нд гаргасан билээ. Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оруулан 60кг-ийн жинд О.Тулгатай халз тулалдуулахаар болсон юм.

Сорил тоглолт өнөөдөр буюу аравдугаар сарын 3-нд Орхон аймагт товлогдож тамирчид 07:00-08:00 цагийн хооронд жингээ үзүүлэх ёстой байв. О.Тулга 59.9кг-аар жиндээ орсон бол МУГТ Э.Цэндбаатар жингээ цагтаа үзүүлээгүй, утас нь холбогдохгүй болжээ.

Харин мэссэжээр Д.Цэндбаатарын багш Б.Энхтайван "Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо" гэдгээ мэдэгджээ.

Иймээс сорил тоглолтыг цуцалж сонирхогчдын боксын ДАШТ-ний 60кг-ын жинд О.Тулга өрсөлдөхөөр боллоо.

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
 
ӨМГӨӨЛӨГЧ: “Дүнжингарав“-ын ослын хэрэгт 2 жолооч шалгагдаж байгаад патролын жолооч Э.Мөнхнаран яагаад алга болов. Түүний хаана байгааг олж тогтоон шалгах ёстой