Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2461 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1298 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1163 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 19 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1241 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 11588
-Хүндэвтэр 6654
-Хүнд 2158
-Нэн хүнд 364 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 62420 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 8254 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 20764 иргэн байна. Үүний 1498 нь жирэмсэн, 4241 хүүхэд байна.