Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол, саналыг 1800-1200 утсаар хүлээн авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид 19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/632 дугаар захирамжаар авлига, хүнд суртлыг таслан зогсоох, авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэг нь төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн албаны хүнд суртал, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын дээшлүүлэх, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг бүрэн барагдуулж, шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, ажлын явц, үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан ажиллаж байна.

Иргэд төрийн албаны хүнд суртал, авлига, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой гомдол, саналаа Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан шийдвэрлүүлэх боломжтой аж.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нийслэлд 10 хувиар өсчээ
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нийслэлд 10 хувиар өсчээ
 
ХЭҮК: ТҮЦ-үүдийг нүүлгэхэд хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох зөвлөмжийг хотын даргад хүргүүлнэ
ХЭҮК: ТҮЦ-үүдийг нүүлгэхэд хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох зөвлөмжийг хотын даргад хүргүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.