Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нийслэлд 10 хувиар өсчээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 28 секунд

Засгийн газар эрүүл мэндээ хамгаалан иргэдээ вакцинжуулж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлжсэн нь үр дүнгээ өгч, эдийн засаг сэргэж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэж байсан удаатай. Хэдийгээр эдийн засгийн сэргэлтэд нөлөөлөхүйц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй нь сайшаалтай боловч цар тахлын нөлөөллөөс үүдсэн эдийн засгийн хямралт байдал үргэлжилсэн хэвээр байна.

Тухайлбал, инфляци зорилтот түвшнээс давж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, улсын валютын нөөц багассан талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хурлын индэр дээрээс хэллээ. Ингэхдээ иргэдийн амьдралд хамгийн бодитоор мэдрэгдэж буй нь өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт юм. Өмнөх 2020 оны эцэстэй харьцуулахад, энэ оны 8 дугаар сард л гэхэд улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 10.0 хувь өсчээ. Үүнд хэд хэдэн нөлөөлөх хүчин зүйлс бий болохыг харж болно. Хил, гаалийн хүндрэлээс шалтгаалан экспортын бүтээгдэхүүний гаралт багасаж, улсын эдийн засаг -5.3 хувиар агшсан энэ үед дотоодод цалин, тэтгэврийн хэмжээ ч нэмэгдсэн удаагүй. Гэтэл цалин, тэтгэвэр нэмэгдэхээр дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг бичигдээгүй хууль манайд бий. Өөрөөр хэлбэл, иргэдийн орлого нэмэгдээгүй байхад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн нь ард иргэдийн амьдралд бодитоор дарамт учруулж буй нь үнэн.

Үнийн хөөрөгдөл бий болоход нөлөөлсөн өөр нэгэн хүчин зүйл бол шатахууны үнэ байв. Өнгөрсөн хугацаанд шатахууны үнэ гурван удаа нэмэгдэж, улс даяараа хомстолд хүртэл ороод амжлаа. Нэгэнт эдийн засгийн өсөлт удаашран, 2021 оны дүнгээр 5.1 хувь болох төсөөлөл гарсан бол цаашид инфляцийн төвшин хэзээ ч нэмэгдэх эрсдэлтэй. Түүнээс урьтаж үнийн өсөлтөд анхаарч, дорвитой арга хэмжээ авахгүй бол элгээрээ хэвтсэн монголчуудын амьдрал улам л дордоно уу гэхээс дээрдэх юмгүй.

Өвлийн олимпт оролцох баг тамирчдын хувцсыг “Мichel Amazonka”-гаар хийлгэхээр ярилцаж байна
Өвлийн олимпт оролцох баг тамирчдын хувцсыг “Мichel Amazonka”-гаар хийлгэхээр ярилцаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.