Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 2184 хүнээс халдвар илэрч, 17 хүн нас баржээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 48 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2184 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1066 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1118 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 17 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1133 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 11892

-Хүндэвтэр 7289

-Хүнд 2100

-Нэн хүнд 406 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 67162 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 6933 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 21687 иргэн байна. Үүний 1466 нь жирэмсэн, 4209 хүүхэд байна.

АМГТГ: Шатахууны үнэ өсөөгүй, өсөхгүй
АМГТГ: Шатахууны үнэ өсөөгүй, өсөхгүй
 
“The MongolZ”  IEM Rio 2026 тэмцээнийг өнжиж байна
“The MongolZ” IEM Rio 2026 тэмцээнийг өнжиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.