ОХУ-ын "Роснефть" үйлдвэр гэрээгээ зөрчиж, шатахуун нийлүүлэхгүй боломжгүйн улмаас манай улс шатахууны хомстолд орсон. Тодруулбал, манайх шатахууныхаа 95 хувийг ОХУ-аас нийлүүлдэг аж. Харин УУХҮЯ, шатахуун импортлогч компаниудын төлөөлөл ОХУ-ыг зорьж, "Роснефть" компанийн удирдлагуудтай уулзсанаар шатахууны борлуулалт маргаашаас хэвийн горимд шилжихээр болсон юм.
Харин шатахууны үнэ АИ-92 2200 төгрөг боллоо гэсэн мэдээлэл өчигдөр цахим орчинд цацагдсан. Энэ талаар АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулахад "Шатахууны үнэ өсөхгүй. "Петровис “ ХХК руу үнэ нэмсэн асуудлаар холбогдоход манай компанийн зүгээс үнэ нэмээгүй, техникийн алдаанаас самбар өөрчлөгдсөн байж болзошгүй гэж мэдэгдсэн. Хэрвээ бензиний үнээ өсгөвөл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна" гэлээ.