Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатахуун ачсан галт тэрэг Суховская өртөөнөөс хөдөлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Монгол Улсад нэн яаралтай шатахуун импортоор оруулж ирж нийлүүлэлтийг хэвийн болгоход УБТЗ ХНН онцгой анхаарал хандуулан хөрш төмөр замуудтай холбогдон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Ангарскийн нефтийн үйлдвэрээс өнөөдөр гарч буй эхний ээлжийн 1500 тонн шатахууны тээврийн талаар УБТЗ-ын удирдлага Дорнод Сибирийн төмөр замын удирдлагад хүсэлт тавьсны үр дүнд Дорнод Сибирийн төмөр замын дарга үүрэг өгч тус замын Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар хөдөлжээ. Ингэснээр өнөөдрийн дотор Наушки өртөөнд хүргэхээр болсон байна.

Мөн хамтын ажиллагааны үр дүнд Хятадын төмөр замын есдүгээр сарын экспортын ачилтын төлөвлөгөөнд нэмэлтээр 150 вагон шатахууныг яаралтай тусгуулан батлуулж вагон хангалтыг хийлгэж байгаа аж. Ингэснээр Хөх хот дахь нефть боловсруулах үйлдвэрээс ачигдах шатахууны тээврийг богино хугацаанд шуурхай зохион байгуулж эхний ээлжийн вагонууд ачигдаж эхэлсэн гэв.

МУИС-ийн эрдэмтэн, багш нарын бичсэн “Сэтгүүл зүйн үндэс“ сурах бичгийн нээлт боллоо
МУИС-ийн эрдэмтэн, багш нарын бичсэн “Сэтгүүл зүйн үндэс“ сурах бичгийн нээлт боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.