Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагчдийн хоцрогдлыг тодорхойлохын тулд оношлох үнэлгээ хийж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хичээл сургалтын нийт агуулгын 70 орчим хувийг зайнаас эзэмшсэн учир сурагчид тодорхой хэмжээний хоцрогдолд орсон. Хоцрогдлыг үнэлэхдээ эхний ээлжинд багш нараас ямар хичээлийн ямар агуулга дээр хоцрогдсоныг тодорхойлсон байна.
Дараагийн шатны хоцрогдлын оношилгоог сурагчдаас авч байгаа аж. Оношлох үнэлгээнд ЕБС-ийн 2-12 дугаар ангийн суралцагдаас түүврийн аргаар сонгогдсон 64000 орчим сурагчид хамрагдах юм байна. Судалгааг улсын хэмжээнд 646 сургуульд зохион байгуулж давхардсан тоогоор 29716 хянагч багш, 646 зохион байгуулагч, аймаг, нийслэл, дүүргийн БСГ-ын 60 арга зүйч оролцон ажиллаж байна.
Судалгааны үр дүнд үндэслэн агуулгын хоцрогдлыг нөхөх, цахим хичээлийн үр дүнг тодорхойлох, багшлахуй ба суралцахуйд дэмжлэг үзүүлэх бодлого, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхээр болжээ.

Б.Энхчимэг: Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон этгээдэд оноох ял, шийтгэлийн хэмжээ шинэ хуулиар нэмэгдсэн
Б.Энхчимэг: Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон этгээдэд оноох ял, шийтгэлийн хэмжээ шинэ хуулиар нэмэгдсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд