Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: ОХУ ирэх аравдугаар сард шатахууны тодорхой хэмжээний хязгаарлалт хийх магадлалтайгаа мэдэгдсэн

Ангилал
Эдийн засаг
Хэзээ
2021/09/22
Унших
1 минут 28 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Манай улс шатахууныхаа 95 хувийг ОХУ-аас авдаг. Тодруулбал, ОХУ-ын "Роснефть" компанитай 2018 онд манай хувийн хэвшлийн компаниуд гэрээ байгуулж, 28 тонн шатахуун авсаар ирсэн. Харин өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр ОХУ-аас 28 тонн шатахуун өгөх боломжгүй, 17 мянган тонн өгнө гэдгээ мэдэгджээ. Улмаар аравдугаар сарын 1-н хүртэл ямарч шатахуун нийлүүлэх боломжгүйгээ мэдэгдсэнээр манай улс шатахууны хомстолд ороод байна.

Тэгвэл УУХҮ-ийн сайд Г.Ёндон өнөөдрийнхөө мэдээллээр ОХУ ирэх аравдугаар сард тодорхой хэмжээний хязгаарлалт хийх магадлалтайгаа мэдэгдсэн хэмээн мэдээллээ. Тэрбээр "ОХУ ирэх аравдугаар сард тодорхой хэмжээний хязгаарлалт хийх магадлалтайгаа мэдэгдсэн. Учир нь эдийн засгийн сэргэлт, шатахууны үнэ харилцан адилгүй. Бие биедээ эсрэгээр нөлөөлж байгаа. Хомстол үүсвэл үнэ өснө. Тиймээс засвар нь дуусч байгаа учир аравдугаар сард хамгийн бага хэмжээгээр ч болов өгөх болов уу гэж найдаж байна.

Наймдугаар сараас эхлээд бид БНХАУ-аас түлхүү авч эхэлсэн. Учир нь ОХУ-ын Шадар сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард шатахууны хязгаарлалт хийж магадгүй гэдгээ хэлж байсан" хэмээлээ.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. зочин

    Юугаа хуцаад солиороод байнаа чи...Шатахуун багасна гээд улам хомсдол үүсгээд улам шатахууны дайн хийлгээд байх юмаа энэ төр засгийн үмбүүнүүд.Тэгээд яах юм энэ ард түмэн чинь...ОГЦОР ОГЦОР ОГЦОР...

  2. Жир гишүүн

    Тулхтай нам МАНын маань удирдлага юу хийж байнаа. Энэ ЗГ-ын ажлыг болж байна гээд дуугай байна уу. Нямдорж Бямбацогт Даваасүрэн Лүндээжанцан Хаянхярваа СүБатболд Батэрдэнүүд ээ

  3. Зочин

    Эрт мэдэж байсан юм бол ард түмэндээ эрт мэдэгдэхэд яадаг мангуу мал вэ Чи

  4. Зочин

    Эх энэ нэг тэнэг амьтныг яая даа байз.

  5. Зочин

    Ухаангүй Оюукагийн урагшгүй Ёноо багахан тэнэгтээрэй

  6. Зочин

    ОХУ шатахуундаа хязгаарлалт хийж магадгүй гэдгээ аль 4-р сард анхааруулсан юм бол мэдсээр байж нөөц бүрдүүлэх арга хэмжээ аваагүй засгийн газар,салбарын сайд агентлагийн дарга нарыг шууд огцруулах хэрэгтэй.Хариуцлага тооцож чадахгүй бол Оюун-Эрдэнэ өөрөө огцрох ёстой.